Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Beroot Commerce LLC”-н албан ёсны вэбсайтаар дамжуулан үзүүлэх үйлчилгээ, борлуулалт, хэрэглэгчийн хүлээх үүрэг, эрхийг тодорхойлох зорилготой болно. Та манай вэбсайтад нэвтэрч, аливаа үйлчилгээ авах замаар эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
1. ЕРӨНХИЙ ЗААЛТ
1.1 “Beroot Commerce LLC” компани нь вэбсайтаараа дамжуулан бараа, бүтээгдэхүүн болон үйлчилгээ санал болгож, тэдгээрийг худалдан авах боломжийг бүрдүүлнэ.
1.2 Энэхүү нөхцөлд гарсан аливаа өөрчлөлт вэбсайт дээр нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэх эрхийг бид хадгална.
2. ХЭРЭГЛЭГЧИЙН ҮҮРЭГ
2.1 Хэрэглэгч нь вэбсайтад бүртгүүлэхдээ үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.
2.2 Хэрэглэгч нь зөвхөн өөрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах бөгөөд бусдын мэдээлэл, эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй.
2.3 Хэрэглэгч нь манай үйлчилгээний нэр хүнд, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйлдэл хийхгүй.
3. ЗАХИАЛГА, ТӨЛБӨР, ХҮРГЭЛТ
3.1 Захиалга зөвхөн баталгаажсанаар хүчин төгөлдөр болох ба хэрэглэгч захиалгын мэдээллийг хянах үүрэгтэй.
3.2 Төлбөрийг вэбсайт дээр заасан төлбөрийн аргуудаар гүйцэтгэнэ. Барааны үнэ болон хүргэлтийн төлбөрийг хэрэглэгч бүрэн төлнө.
3.3 Хүргэлтийн хугацаа болон нөхцөл нь хэрэглэгчийн байршил, хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгчийн нөхцөлөөс хамаарна.
4. БУЦААЛТ БА НӨХӨН ОЛГОЛТ
4.1 Хэрэглэгч барааг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор буцаах хүсэлт гаргах эрхтэй.
4.2 Бараа буцаах нөхцөл нь манай [Буцаалтын нөхцөл]-ийн заалтаар зохицуулагдана.
5. ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН ХАМГААЛАЛТ
5.1 Хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамгаална.
5.2 Бид хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
6. САНАЛ ХҮСЭЛТ, ГОМДОЛ
6.1 Хэрэглэгч санал хүсэлт, гомдлыг support@bemn.store и-мэйл хаяг эсвэл 7250399 дугаараар хүлээн гаргаж өгнө.
6.2 Ирүүлсэн гомдлыг хүлээн авснаас хойш 1-3 ажлын өдөрт багтаан шийдвэрлэнэ.
7. ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ХҮРЭЭ
7.1 “Beroot Commerce LLC” нь хэрэглэгчийн алдаатай үйлдэл, гуравдагч этгээдийн хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй аливаа хохиролд хариуцлага хүлээхгүй.
7.2 Бид бараа, үйлчилгээний чанарыг хангасан ч хүргэлтийн саатал, логистикийн асуудалд шууд нөлөөлөх боломжгүй.
8. ХУУЛЬ ЗҮЙН ХАРИЛЦАА
8.1 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд зохицуулагдана.
8.2 Асуудал, маргаан гарсан тохиолдолд аль болох эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд хэрэв тохиролцож чадахгүй бол Монгол Улсын шүүхэд хандана.